АНУ: Вакцины бүрэн тунтай хүмүүс дельта хувилбараар өвчилсөн талаарх дата мэдээлэл алдагджээ
Life Style
752.771x396.906 (Original: 825x435)
АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв коронавирусын Дельта хувилбарын тархалтын үед вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс халдвар авч байгаа талаарх болон олон нийтэд асуудлыг ойлгуулах чиглэлээр бэлдсэн дотоод мэдээллээ хэвлэлийнхэнд алджээ
2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон пост сонины
сурвалжлагчид АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагын дотоод хэрэгцээний коронавирусын
Дельта хувилбар ба вакцин хийлгэсэн хүмүүс өвдөж байгаа талаарх мэдээлэл
бэлтгэсэн слайдыг олон нийтэд мэдээлсэн байна.
АНУ-д Дельта хувилбар маш хурдацтай тархаж өдөрт дунджаар 130,000-140,000
тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 6.3 саяд хүрч нас баралтын
тоо 615,747 хүрсэн бөгөөд нас баралтын үзүүлэлтээр өвчлөгсөдийн 1.7 хувь нь нас
барсан ба Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувь байгаагаас 3 дахин их байна.
Америкчуудын хамгийн сэтгэл түгшээж байгаа зүйл бол вакцины бүрэн тунд
хамрагдсан буюу 2 тунгаа тариулаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн хүмүүс
ихээр өвдөж байгаа явдал юм.
Иймд энэ асуудал дээр АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагын дотоод мэдээлэл
алдагдсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн ба дээрх байгууллагын зүгээс энэ
мэдээллийг тэдний өөрсдийн мэдээлэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү
мэдээлэлд Дельта хувилбартай холбоотой юу бичигдсэн байсныг орчуулан хүргэж байна.
Коронавирусын Дельта хувилбар нь МЕРС,
САРС, Эбола, ердийн ханиад, улирлын томуу болон 1918 оны Испанийн томуу, цагаан
цэцэг өвчнийг үүсгэгчээс илүү халдварлах чадвартай бөгөөд тархах чадварын хувьд
салхинцэцэг өвчний үүсгэгчтэй адил байна. Дельта хувилбар (цэнхэр өнгөөр будсан)
Уханьд бүртгэгдсэн эх хувилбараас (ягаан өнгөөр будсан) халдварлах чадвар хэд дахин нэмэгдсэн байгааг
болон бусад халдварт өвчнөөс хэр ялгаатай байгааг графикаас харна уу.
Дельта
хувилбарын cycle threshold бага ( сорьц дотор олон вирус байдаг гэсэн үг) өвчилсөн тохиолдолд өвчтөний бие дэх вирусын тоо өндөр, вирус ялгаруулах хугацаа урт байгааг
Энэтхэг улсад хийсэн судалгаагаар нотолсон байна. Бүрэн вакцины дараах дельта
халдварын 47 шинэ тохиолдлыг 22 Дельта бус халдварын тохиолдолтой харьцуулахад
дээрх үр дүн гарчээ.
Мөн Дельта
халдварын кластер том хэмжээтэй буюу нэг хүнээс
олон хүнд халдварласан байна.
Дельта хувилбарын
үед халдварын үргэлжлэх хугацаа урт байгаа бөгөөд Дельта халдварын үед дундаж
хоног 18 байгаа бол дельта бус халдварын үед 13 байна.
Альфа хувилбартай харьцуулахад Дельта хувилбарын үед дахин халдвар авах эрсдэл 1.46 дахин илүү байх магадлалтай.
Бүрэн вакцинжсан хүмүүс Дельта вирусээр вакцин хийлгээгүй хүнтэй адил халдварт өртөж байна.
Үндэсний
идэвхгүй тандалтын судалгаагаар вакцины дараах Дельта халдварын тохиолдлыг альфа
болон болон бусад эгнээний хувилбартай харьцуулахад Делтьа хувилбараар өвдсөн
хүмүүсийн вирусын сорьцонд тоо 10
дахин их байна.
Массачусетс мужийн Барнстабл дахь дэгдэлтийн үед хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүст дельта хувилбарын халдвар дамжих байдалд ялгаа байхгүйг харуулсан байна.
Дельта хувилбар нь альфа болон бусад эх
омгоос илүү хүнд хэлбэрийн өвчлөлийг үүсгэдэг болохыг Канад, Сингапур, Шотланд
улсад хийсэн судалгаанаас харагдаж байна.
Тухайлбал, Канад Улсад хийсэн
судалгаагаар эмнэлэгт хэвтэх магадлал 2.2 дахин, эрчимт эмчилгээний тасагт
хэвтэх магадлал 3.87 дахин, нас барах магадлал 2.37 дахин өндөр байна. Сингапур
Улсад хүчилтөрөгчийн хэрэгцээ, эрчимт эмчилгээний тасгийн хэвтэлт, нас баралт болон
уушгины хатгалгааны тохиолдлын тоо өндөр байна. Шотланд Улсад хийсэн
судалгаагаар эмнэлэгт хэвтэх магадлал өндөр байсан байна.