“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд өрсөлдөх баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
Life Style
Хятадын Хайнань мужийн Саньяа хотод Азийн элсний спортын VI наадам энэ сарын 22-нд хөшгөө нээнэ. Найм хоног үргэлжлэх тус наадамд Азийн 45 орны тамирчид 14 спортын 15 төрөлд өрсөлдөх юм.
Харин манай улсаас спортын найман төрөлд 50 тамирчин хүч чадал, авхаалж самбаа, ур чадвараа сорих гэж байна.
Тодруулбал, сагсан бөмбөгийн 3х3, хөнгөн атлетик, элсний гандбол, триатлон, жюү жицү, текбол, элсний волейбол, элсний бөх гэсэн төрлөөр өрсөлдөнө.

Тус наадамд оролцох баг тамирчдыг Олон Улсын Олимпын Хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг үдэж, Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгчээ.
Энэ удаагийн наадамд оролцох Монголын багийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Мягмаржав ахална. Тамирчид энэ сарын 19, 20-нд Санъяа хотын зүг хүлгийн жолоо зална.

Саньяа 2026 Азийн Элсний наадамд оролцох Монголын баг тамирчдын мэдээлэл
- Сагсан бөмбөг 3X3: Эрэгтэй баг 4, эмэгтэй баг 4 тамирчин
- Хөнгөн атлетик: 2 тамирчин
- Элсний Гандбол: Эмэгтэй баг 10 тамирчин, эрэгтэй баг 7 тамирчин
- Триатлон(Акуатлон): 2 тамирчин
- Жюү жицү: 12 тамирчин
- Текбол: 2 тамирчин
- Элсний волейбол: Эмэгтэй баг 2 тамирчин, Эрэгтэй баг 2 тамирчин
- Элсний бөх: 4 тамирчин
