Onlinetvmn.com сайт, сошиал контент хөгжүүлэгчийн давуу тал

Монголын анхны онлайн телевиз болох Onlinetvmn.com вэбсайт 2015 онд байгуулагдсан. Өнөөг хүртэл сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйг баримтлан, соён гэгээрүүлж, танин мэдүүлэх үүргийнхээ хүрээнд 18-35 насны залууст чиглэсэн нийтлэлийн бодлого баримтлан ажиллаж байна. Бид мэргэжлийн ёс зүйтэй шинэ контентууд, мөн улс төр, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдгээрээ салбартаа хэдийнээ танигдсан билээ.

Монголын сошиал хэрэглэгчдийн хэрэглээнд шинэ платформ нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулсан манай вэбсайт 2021 онд техник, технологийн шинэчлэл хийж, та бүхэнд зар сурталчилгааны олон боломжуудыг санал болгож байгаадаа баяртай байна.

Техникийн шинэчлэл хийгдсэнээр сайтын хандалтаа өсгөж, ТОП-10 сайтын эгнээнд багтах  зорилт тавин ажиллаж байна.

Хэрэглэгч та бүхний мэдээ, мэдээлэл зар сурталчилгааг олон нийтийн сүлжээнд буюу манай сайтын албан ёсны facebook, twitter хуудсаар давхар цацаж, сошиал хөгжүүлэлт хийнэ. Өдөрт давхардсан тоогоор 600 000-800 000 мянган хүнд шууд хүрэх гүүр болно.

 Onlinetvmn.com вэбсайтын уран бүтээлчдийн хийсэн контентууд салбар салбарын СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ шалгаруулах уралдаануудад чансаагаараа дээгүүр эрэмбэлэгддэг юм. Тодруулбал, 2021 оны Жендерийн мэдрэмжтэй Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд ДЭД байр, Азийн хөгжлийн банкнаас санаачлан зохион байгуулсан ЭЗ-ийн Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд ДЭД байрыг тус тус эзэлсэн.  Мөн олон нийтийн тусын тулд хэрэгжүүлсэн төслүүд үр дүнтэй байж, хамтрагч байгууллагуудынхаа сайн түнш нь байдаг юм.

Манай редакц нь телевизийн салбарт олон жил ажилласан чадварлаг хамт олноор багаа бүрдүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн 4K техник хэрэгсэл, Live дамжуулалтын шинэлэг шийдэл бүхий тоног төхөөрөмжийг ашиглаж байна.

Мөн вэбсайтынхаа бүтцийг сошиал хэрэглэгчдийн хамгийн түгээмэл ашигладаг phone, tablet, desktop-д тохирсон responsive хэлбэрээр 
шинэчилж байна.

Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урья