УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаах уриалгыг ТББ-ууд гаргалаа

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-04-10 01:31:18
Иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр хууль санаачлагчид буцаахыг уриалж, хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Энэ мэдэгдэлд, Засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судалж, уг хуулийг буцаах нэгдсэн байр суурийг илэрхийлж байна. Энэхүү хуулийн төсөл нь парламентын бие даасан байдал, төлөөллийн ардчиллын суурь зарчмыг сулруулах ноцтой эрсдэл үүсгэж  байна гэж мэдэгджээ. 


Холбоотой мэдээ