Хос хэлний сургалттай "Солонго SF" бүрэн дунд сургууль 5 дахь хичээлийн шинэ жилээ эхлүүллээ
Life StyleЦар тахлын хүнд цагт цэцэрлэг сургууль үүдээ барьж, цахим сургалтын горимд шилжээд даруй хоёр ч хичээлийн жил улирч буй. Хоёр жил гэдэг бол боловсролын салбарт асар их хугацаа. Муугаар хэлбэл “харанхуй үе”. Энэ үед цахимаар хичээллэхдээ сургалтын хоцрогдолгүй байх тал дээр анхааран ажилласны хүчинд “Солонго SF” бүрэн дунд сургуулийн хамт олон дөрвийн дөрвөн сурагчаа БНХАУ-ын Технологийн их сургуульд 100 хувийн тэтгэлгээр сургахаар болжээ. Энэ бол том амжилт. Шинэ хичээлийн жилд"Солонго SF" бүрэн дунд сургуулийн 5 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Ингээд тус сургуулийн захирал хатагтай Б.Энхжаргалтай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.
-Цар тахлын энэ хүнд үед хоёр жил шахам
завсарласан танхимын сургалт энэ хичээлийн жилд эхлэх гэж байна. Хэдий хүнд цаг
үе ч гэсэн улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрдэм боловсролд
анхааръя гэдэг үүднээс танхимын хичээл эхэлж байна. Танай сургуулийн хувьд ямар
зохион байгуулалтаар ажиллах вэ?
2021-2022 оны Хичээлийн шинэ жилийн баярын халуун мэндийг бүх эцэг эхчүүд, сурагчид, багш нартаа хүргэж байна. Энэ хичээлийн жил цар тахалтай холбоотойгоор нэлээн хариуцлага шаардсан үед хичээл эхэлж байна. Манай сургуулийн энэ хичээлийн жилийн гол онцлог юу вэ гэж асууж байна. Хамгийн Нэгдүгээрт хүүхдүүдийн эрүүл мэнд байдаг учраас сургалтын орчин эрүүл, аюулгүй байх тал дээр анхаарч ажиллаа. Анги танхимдаа 2 удаа ариутгал хийлээ, бүх багш нараа вакцинд хамрууллаа. Бүх анги танхимынхаа агааржуулалтыг сайжрууллаа. Эцэг эхчүүдийн хүүхдүүдийнхээ өдөр тутмын хувийн бэлтгэлийг нь сайн базааж, нөгөө талд сургууль ч өөрийн зүгээс хийх бүх зүйлээ сайн хийж сургалтаа эхлүүлж байна.
-Энэ жилийн хичээлийн жилийн хувьд
Солонго SF сургуулийн 5 жилийн ой
тохиож байна. Үйл ажиллагаагаа явуулаад хэдийнээ 5 жил болжээ. Сургуулийнхаа
бусад сургуулиас ялгарах онцлогийг та хэлээч?
- 2017 онд 48 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж
байсан. Гэтэл өнөөдөр 5 жил болсон байна. 450 хүүхэдтэй болж өргөжсөн байна.
Сургуулийн давуу тал бол сургалтын таатай орчинд сургалтыг Монголдоо хямд
өртгөөр өндөр боловсролыг авах боломжийг өгч чадаж байгаа гэдгээрээ давуу
талтай.
Дээрээс нь манай багш нар өндөр чадвар,
чадамжтай. Жил тутам мэргэжил, мэдлэгээ дээшлүүлдэг ийм сайхан хамт олон. Залуу
боловсон хүчний туслалцаатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаадаа баяртай
байдаг. Гадаадын их дээд сургууль, ОУ-ын жишигт тэнцэхүйц боловсролыг
эзэмшиж төгсөхөөрөө давуу талтай. Энэ жилийн хувьд бол манай сургуулийн 12-р
ангийн 4 сурагчаа Хятад улсын технологийн их сургуульд 100
хувийн тэтгэлгээр элсүүлж чадсан амжилттай. Дараа дараачийн их дээд
сургуультай гэрээ байгуулж хүүхдүүдээ 100 хувь тэтгэлгээр суралцуулах
зорилго тавин ажиллаж байна. Жил жил манай хүүхдүүдийн амжилт улам
ахиж байгаад маш их баяртай байна.