Ирэх сарын 15-наас гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд оруулахгүй

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-09-28 03:18:58

УОК өчигдөр хуралдаж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг ирэх сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэснээ олон нийтэд танилцуулсан.


Уг шийдвэрийг коронавирусний “Дельта” хувилбарын оргил үеийн хугацаанд эмнэлгийн ачаалал ихсэж, нас баралтын тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй гэсэн эрдэмтэн судлаачдын саналыг харгалзан гаргасан гэдгийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү тус комиссын шийдвэрийг танилцуулсан хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.



Түүнчлэн коронавирусний вакцинд хамрагдаагүй байхдаа хилийн чанадаас ирж буй иргэдийг ирэх сарын 15-наас эхлэн тусгаарлан ажиглах байранд оруулахгүйгээр нисэх буудалд шинжилгээ аваад гэрийн ажиглалтад шилжүүлж байхаар шийдвэрлэжээ. Одоо вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 7 хоног байлгаад гэрийн ажиглалтын 7 хоногт шилжүүлж байгаа юм.


Мөн оюутны дотуур байранд халдварын тархалт нэмэгдэж буй тул халдвар авсан оюутнуудыг тусгаарлан ажиглах, хөнгөн тохиолдлыг эмчлэх байрны асуудлыг шийдвэрлэхийг Эрүүл мэнд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт үүрэг болгожээ. Улмаар Алтанбулаг боомтоор орж ирж буй тээврийн хэрэгслийн толгойг сольдог журмыг хүчингүй болгосон байна.

Холбоотой мэдээ