Хүүхдүүд гэр бүлийн орчноосоо халдвар авах нь эрс нэмэгджээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-09-29 10:23:51


Хүүхдүүд сургууль, анги танхимаасаа бус гэр бүлийн хүрээнд халдвар авах нь эрс нэмэгджээ.Өнгөрсөн хугацаанд коронавируст халдвараар 17 хүртэлх насны 66 524 хүүхэд өвчилсөн нь нийт тохиолдлын 20.1 хувийг эзэлж байна.


Ялангуяа 9 хүртэлх нас буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Мөн эдгээр хүүхдийн дийлэнх нь сургууль цэцэрлэгээсээ биш ахуйн хүрээнд, аав, ээж, ах, эгчээсээ халдвар авч байгаа нь судалгаагаар харагджээ. Иймд бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд вакцины бүрэн тундаа хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүж эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах шаардлагатай байна.

Хүүхдүүд коронавируст халдвар авсан тохиолдолд маш богино хугацаанд өвчилж, хоолой нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, дийлэнх тохиолдолд хөнгөн тусаж байна. Гэхдээ ДЭМБ-аас гаргасан судалгаагаар, зарим тохиолдолд хүүхэд хүндрэх эрсдэлтэй, хэрэв хүндэрвэл олон эрхтэнийг хамарсан үрэвслийн хам шинж илэрч, өвдөж байгааг тогтоожээ.

 

“Ковид-19”-ийн шинэ хувилбар хүүхдэд илүү аюултай юу?

 Дэлхийн дахины судлаач мэргэжилтнүүд вирусийн хувилбаруудын хүүхдэд үзүүлэх нөлөөллийг судалж байна. Их Британид анх тогтоогдсон зарим хувилбар хүүхдэд илүү халдварлах чадвартайг тогтоожээ. Ковидын дараа хүүхдүүд ядарч сульдах, ходоод гэдэс хямрах, хоолой залгиур, толгой, булчин өвдөх, сулрах шинж тэмдэг илэрч буйг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаа мэдээлэлд дурджээ. 


Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан

Холбоотой мэдээ