Куба: Нийт хүн амын 62 гаруй хувь нь вакцинд хамрагдсанаар халдварын тохиолдол буурчээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-25 03:57:24

Кубад коронавирусний халдварын тохиолдол болон халдварын улмаас нас барсан хүний тоо буурчээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1319 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 945750 болсон бол 15 хүн халдвар авсны улмаас нас барж, нийт нас баралтын тохиолдлын тоо 8182 хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.


"Өнөөдрийн байдлаар бидэнд халдварын тодорхой хяналтыг харуулсан үзүүлэлтүүд байна" гэж тус яамны Эрүүл ахуй, халдвар судлалын хэлтсийн дарга Франциско Дуран хэлсэн байна.

Тэрбээр тус улсад одоогоор халдварын идэвхтэй тохиолдлын тоо 5731 байгааг дурдаад, энэ тоо сар гаруйн хугацаанд тогтмол буурсан болохыг онцолжээ.  


Түүнчлэн Кубад коронавирусний эсрэг бүх нийтийн дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 11.2 сая гаруй хүн амтай тус улсын нийт хүн амын 62 гаруй хувь нь вакцинд хамрагдсан байна.  

Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ