Японд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг ирэх сараас тарьж эхэлнэ
Life StyleЯпоны Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарихыг даваа гарагт зөвшөөрснөөр тус улсад ирэх сарын 1-нээс гурав дахь тунгийн дархлаажуулалтын аяныг эхлүүлэхээр болжээ.
Энэхүү аянд эхний ээлжинд зөвхөн “Pfizer”, “BioNTech” компанид гарган авсан вакциныг хэрэглэх тул “Moderna”, “AstraZeneca”-гийн вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд хольж хийлгэнэ гэсэн үг юм.
Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийн мэдээлснээр, иргэд хоёр дахь тунг хийлгэснээсээ хойш найман сарын дараа гурав дахь тунг хийлгэх хэрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд мужийн засаг захиргаад зургаан сар болгон багасгах боломжтой. Үүнд халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдсэн гэх мэт нөхцөлүүд багтана.
Нэмэлт тун нь цаг хугацааны явцад вакцины үйлчлэл сулрахаас сэргийлэхэд үр дүнтэй болох нь батлагдсан бөгөөд АНУ-д есдүгээр сарын сүүлээс иргэдийг нэмэлт тунд хамруулж эхлээд байгаа билээ. Японд эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг, ирэх нэгдүгээр сараас өндөр настнуудыг хамруулж эхлэх ажээ.
Японы Засгийн газрын мэдээлснээр, хүн амын 78 хувь нь вакцины эхний тунд, 75 гаруй хувь нь бүрэн дунд хамрагдаад байна. Энэ нь “Долоогийн бүлэг”-ийн орнууд дундаа дээгүүр бичигдэх үзүүлэлт юм.
Эх сурвалж: Japan Times