“COVID-19” халдвар нэмэгдсэнээс үүдэн Мюнхенд зул сарын баярын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахгүй

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-11-18 02:52:25


Германд “COVID-19” халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болсонтой холбоотойгоор Мюнхен хотод уламжлал ёсоор зохион байгуулдаг зул сарын үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ цуцлахаар шийдвэрлэжээ.


Улсын хэмжээнд халдварын үзүүлэлтүүд урьд бүртгэгдэж байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа тул жилд гурван сая орчим хүн үзэж сонирхдог алдартай үзэсгэлэнг цуцлахаас өөр аргагүйд хүрснийг хотын дарга Дитер Райтер лхагва гарагт мэдэгдсэн байна.


“Мюнхений оршин суугчид, худалдаа эрхлэгчдэд таагүй мэдээ дуулгаж байна. “COVID-19” халдварын үзүүлэлтүүд эрс өсөж, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа тул энэ жил зул сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ” гэж тэрбээр хэлжээ.


Бавари мужийн төв хэсэгт зохион байгуулдаг зул сарын уламжлалт үзэсгэлэн худалдаа нь 14 дүгээр зууны үеэс эхлэлтэй бөгөөд энэ жил 11 дүгээр сарын 22-ноос нээхээр товлоод байжээ. Германд лхагва гарагт халдварын 50 мянга гаруй тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 


Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ