УИХ-ын дарга Г.Занданшатар: КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтынхаа нэмэлт тунд сайн дураараа идэвхтэй хамрагдахыг уриаллаа

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-11-20 11:37:03
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр олон нийтийг цар тахлын эсрэг нэмэлт тунд хамрагдахыг уриалж, нэмэлт тунд хамрагдахын давуу талыг улс орнуудын жишээн дээр тайлбарлан ярьлаа.
Иргэдээ нэмэлт тунд хамруулсан улс орнуудад байдал өөр байна.
Тухайлбал: Израил улс иргэдийнхээ 30 хувийг хамруулснаар тохиолдлын тоо 80 хувь буурсан. Их Британи улс хүн амынхаа 20 хувийг хамруулж тохиолдын тоо 10 хувь, нас баралт 15 хувь тус тус буурсан. Хятад улс иргэдээ нэмэлт тунд эрчимтэй хамруулж байна. Манай улс хүн амынхаа 17 хувийг нэмэлт тунд хамруулснаар тохиолдлын тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 60 хувь, эмнэлгийн ачаалал 40 хувь тус тус буурсан судалгаа гарчээ. 

Тэрээр "Олон нийтийн дунд вакцины нэмэлт тунгийн талаар буруу, ташаа мэдээллийг түгээх нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн эрх ашигт харшилсан үйлдэл юм. Иймд та бүхэн КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтынхаа нэмэлт тунд сайн дураараа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.Миний бие вакцины 2 дахь тунг хийлгэсний дараа эсрэг биет 90 хувьтай буюу сайн тогтсон байсан ч 5 сарын дараа дахин шинжилгээ өгөхөд 20 хувь болж эрс буурсан байсан.Японы эрдэмтдийн судалгаагаар Файзер, Модерна зэрэг вакцины 2 дахь тунгийн дараа тогтсон эсрэг биетийн хэмжээ болон дархлааны түвшинг хэсэг хугацааны дараа дахин шинжлэхэд 50-иас доош хувьд хүртэл унасан байсныг тогтоосон.Энэ бүхнээс вакцины нэмэлт тунгийн дараа коронавирусийн эсрэг дархлаа илүү өндөр хувьтай, сайн тогтож байгааг харж болно." гэсэн юм. 

Холбоотой мэдээ