Азийн орнууд халдвартай тэмцэх арга хэмжээнүүдээ чангатгаж байна
Life StyleАзийн орнууд коронавирусний “омикрон” хувилбарын тархалттай тэмцэхийн тулд халдвартай тэмцэх арга хэмжээнүүдээ чангатгаж эхлээд байна.
Энэ сарын 16-нд “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрсэн Индонезийн Засгийн газар энэ долоо хоногийн баасан гаргаас ирэх нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгахаар болжээ.
Тодруулбал, спортын тэмцээн, урлагийн тоглолтыг танхимын үзэгчгүйгээр явуулах бөгөөд 12 дугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд улс даяарх бүх төв талбайг хаана. Үүний зэрэгцээ шинэ жилийн баярын жагсаал хийхийг хориглох ажээ.
Мөн АНУ, Их Британи, Малайз зэрэг 20 орчим орны “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан жуулчдыг тусгаарлахгүйгээр хүлээн авч байгаа Сингапурын хувьд пүрэв гаргаас нэгдүгээр сарын 20 хүртэл тусгаарлалтгүй нэвтрэх нислэг, автобусны тасалбар худалдаалахыг түр зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар “омикрон” хувилбарын 200 гаруй тохиолдол батлагдаад байгаа Энэтхэгийн эрх баригчид мягмар гарагт мужийн засаг захиргаадаас шөнийн цагаар хөл хорих, олон хүнийг хамарсан үйл ажиллагаануудыг хязгаарлах зэргээр халдвартай тэмцэх арга хэмжээнүүдээ чангатгахыг хүсжээ.
Тодруулбал, мужуудад долоо хоногт хийсэн нийт шинжилгээний хариуны эерэг гарсан үзүүлэлт 10 болон түүнээс дээш хувьд хүрсэн тохиолдолд, мөн хүчилтөрөгчийн аппараттай орнуудын 40 хувь нь дүүрсэн тохиолдолд дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг уриалсан байна.
Эх сурвалж: NHK