ЭМЯ: Хоногт 188 хүн коронавирусээр халдварлажээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-24 03:42:25

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 188 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 90 нь Улаанбаатар хотод, 95 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 21 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1980 хүн эндээд байна.

Одоогоор  халдвартай 2057 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3798 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ