Нийслэлийнхний 48.6 хувь нь III тунд хамрагджээ
Life StyleНийслэл дэх коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцыг УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас танилцууллаа.
Тодруулбал, өчигдөр уг вакцины
I тунд 19,
II тунд 26,
III тунд 625,
IV тунд 681 буюу нийт 1351 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75 хувь нь I тунд, 71.8 хувь нь II тунд, 48.6 хувь нь III тунд, 0.25 хувь нь нэмэлт IV тунд хамрагдаад байна.
Зорилтот бүлгийн буюу 3000 жирэмсэн эх, 12-15 насны 68 372, 16-17 насны 26 947 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдав.