Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
Life StyleСэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 294 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 20398 болжээ.
Эдгээр нийт тохиолдлын 162 нь аймгийн төв Сүхбаатарт, 34 нь Мандал, 19 нь Алтанбулаг, үлдсэн тохиолдлууд бусад сумдад гарчээ.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 30 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн бол 11 тохиолдол эдгэрсэн байна.
Аймгийн хэмжээнд дэлгэсэн 3 эмнэлгийн ковидын 8 тасагт 211 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байна. Мөн энэ хугацаанд эмнэлэгт нэмж хэвтсэн 40 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 20 сум, тосгонд 967 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байгаа аж. Түүнчлэн гэрийн эмчилгээнд шинээр 169 тохиолдол нэмэгджээ.
Батлагдсан тохиолдлоос жирэмсэн 18, 0-17 насны 10 хүүхэд, хүнд 2, хүндэвтэр 115, хөнгөн 94 тохиолдол эмчлэгдэж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын Тандалтын Албанаас мэдээллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ