Хятадад халдварын тохиолдлын тоо буурч байна
Life StyleБНХАУ-д өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 21 600 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сарын сарын 6-наас хойш өдөрт илэрсэн хамгийн цөөн тохиолдол болжээ.
Тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлуудын 3 316 -гаас нь “COVID-19”-ийн шинж тэмдэг (халуурах, ханиалгах, бие сулрах) илэрсэн байна. Үүний 19 нь хилийн чанадаас ирсэн бол 3297 нь дотооддоо халдвар авчээ. Халдварын хамгийн олон тохиолдол Шанхай (3084), зүүн хойд Жилинь, (88) болон Хар мөрөн мужид (64) бүртгэгдсэн байна.
Үлдсэн 18 284 тохиолдол нь шинж тэмдэггүй тээгчид бөгөөд тэдний 97 хилийн чанадад, 18 187 нь дотооддоо халдвар авсан байна. Шинж тэмдэггүй тохиолдлуудын 17 332 нь Шанхайд, 384 нь Жилиньд, 122 нь Жянсу мужид бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт долоон өвчтөн халдварын улмаас нас барсан нь бүгд Шанхай хотод бүртгэгдсэн байна.
Албан ёсны мэдээллээр, Хятадад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 188 300 тохиолдол батлагдаж, 4 648 хүн нас баржээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ