Цаг агаарт зориудаар нөлөөллөө

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-04-18 10:06:06

Энэ сарын буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдийн цаг агаарын процесст Баян-Өлгий аймгийн экспедиц Ногооннуур, Дэлүү сумдад, Ховд аймгийн 1-р экспедиц Мөст, Цэцэг сумдын зааг нутгаар, 2-р экспедиц Булган сумын нутагт, Говь-Алтай аймгийн Алтай бороо 1, Алтай бороо 3 экспедицүүд Алтайн өвөр говиор, Өвөрхангай аймгийн экспедиц Төгрөг сумын нутгаар, Өмнөговь аймгийн экспедиц Гурвантэс, Ноён, Сэврэй сумдын нутгаар тус тус цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулав.

Цаг агаарт зориудаар нөлөөлж үйлчилсэн нутгуудаар 0.1-8.0 мм хур тунадас орсон байна.

Холбоотой мэдээ