Таван шарын нүхэн гарцын хүрээнд явган зорчигчийн гүүр барина
Life Style
Төмөр замын гарам дээрх хөдөлгөөний ачааллыг бууруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотод дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төсөл хэрэгжиж байна.
Төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Таван шарын төмөр замын 396 дугаар км-ийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнгөрсөн онд нээсэн билээ.
Төслийн хүрээнд явган зорчигчдод зориулсан нүхэн гарц байдлаар зураг төсөлд тусгасан байсныг тухайн бүсийн иргэдийн аюулгүй зорчих нөхцөл байдлыг хангуулах үүднээс төмөр зам, Найрамдлын авто зам дээгүүр гарах гүүрэн гарц байхаар өөрчлөлт оруулан зураг төслийг боловсруулж магадлалаар батлуулахаар хүргүүлээд байна.
Барилга угсралтын ажлыг 2025 оны 10 дугаар сард багтаан эхлүүлж, ирэх оны 2 дугаар улиралд дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Холбоотой мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна
2 өдөр

Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна
14 өдөр