“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-04-28 03:07:09


“Тэрбум мод экспо” тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал, Барилгачдын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Жуковын талбай, Налайх дүүргийн Соёлын төв ордны талбайд байрлах 81 асраас стандартын шаардлага хангасан тарьц, суулгацыг худалдан авах боломжтой. Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайханаас тодрууллаа.

УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарлаж, улс орон даяар мод тарих, арчлах, хамгаалах ажлыг өрнүүлдэг уламжлал тогтсон. Энэ хүрээнд “Тэрбум мод экспо” тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдааг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 15-ны хооронд, нийт 20 хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэн нь мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сурталчлах, зах зээлийн холбоог өргөжүүлэх зорилготой. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчныг хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Холбоотой мэдээ