Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 23461 хүн гарын үсэг зуржээ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-04-01 05:05:06


Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан гаргасан өргөдөлд 23461 хүн дэмжиж гарын үсэг зураад байна. 


"Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн UIH.MN сайт дээр иргэний гаргасан уг өргөдөлд "Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа дараах ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэж байна" хэмээн  онцлон тусгажээ. 

Өргөдөлтэй дэлгэрэнгүй танилцах болон гарын үсэг зурах бол ЭНД дарна уу. 


Холбоотой мэдээ