Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлагыг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хүргүүллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-04-03 04:33:45


“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н.Учралд хандан хотын ддарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүллээ. Мөн энэ сарын 4-нд буюу ирэх бямба гарагийн 12:00-15:00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал хийнэ гэж мэдэгдээд байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлсэн шаардлагад “Туулын хурдны замын бүтээн байгуулалт эрчимжвэл голын экосистем, нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр тахлагдаж, голын ай сав дагуух таван аймгийн ард иргэдийн мал, амьдрал, ахуй орчинд нөхөж баршгүй хохирол учрах эрсдэлтэй. Нийгэм, эдийн засгийн ач холбогдол багатай, үргүй зарддал ихтэй уг төслийг Үндэсний аюулгүй байдлын завлалийн хурлаар хэлэлцүүлж, нэн даруй зогсоох, хотын дага Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг мөн шаардаж байна. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор мэдэгдэхийг хүсье” гэжээ.


Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралд хаягласан шаардлагад “Хотын дарга Х.Нямбаатар “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангаагүй, тэдний ээсрэг жагсаал, цуглаан зохион байгуулсан, хүний эрхийн зөрчил үүсгэж, зүй бусаар харилцсан, төсвийг хаалттай, үр ашиггүй зарцуулсан. Сэлбэ, Дунд голыг сүйтгэсэн, өөрт нь хяналт тавиг үүрэг бүхий нийслэлийн ИТХ-ыг “худалдан авч”, хяналтгүй засаглал бүрдүүлсэн. Иймд Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах, “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой бүх бичиг баримтыг олон нийтэд ил болгох, санхүүжилтэд нь аудит оруулах”-ыг шаардсан байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд