Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд есөн сая төгрөгийн торгууль ногдууллаа

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2021-07-23 06:53:40

Хяналт шалгалтын үр дүнд:

Автобензины 32 дээжээс 

1.    13 дээж нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангаагүй тодорхойлогдсон зөрчилтэй 10 аж ахуй эрхлэгч, 

2.    7 дээж нь механик хольц тодорхойлогдсон нь тус тус “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлсэн бензин. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангаагүй 6 аж ахуйн эрхлэгч байна. 

Үүнээс 7 шатахуун түгээх станц, 8 агуулах, 1 вагоноос авсан дээж стандартын шаардлага хангаагүй байна.

Дизелийн түлшний 42 дээжээс 

1.    35 дээж нь цетаны тоо бага гэж тодорхойлогдсон бөгөөд  “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангаагүй  22 аж ахуй эрхлэгч байна. 

2.    39 дээж нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” стандартаар дизелийн түлшний хувийн жин бага тодорхойлогдсон 24 аж ахуй эрхлэгч байна,

3.     2 дээж нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” стандартаар дизелийн түлшний цетаны индекс бага тодорхойлогдсон 2 аж ахуй эрхлэгч байна,

4.      4 дээж нь стандартын шаардлага хангаагүй буюу механик хольц илэрсэн 4 аж ахуй эрхлэгч байна, 

5.      3 дээж нь дизел түлшний хүчиллэг чанар илүү тодорхойлогдсон буюу “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангаагүй “ аж ахуй эрхлэгч байна

6.      5 дээж нь 50, 95 хувь нэрэгдэх температурын үзүүлэлт тодорхойлогдсон нь тус тус “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага”,”Дизелийн түлш. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангаагүй 4 аж ахуй эрхлэгч байна. 

Үүнээс 16 шатахуун түгээх станц, 18 агуулах, 5 вагоноос авсан дээж стандартын шаардлага хангаагүй байна.

Хяналт шалгалтын хүрээнд хамрагдсан аж ахуйн эрхлэгчид.

          Шатахууны чанар, стандартад хийсэн хяналт шалгалтад шатахууны худалдаа эрхлэгч 26 аж ахуй эрхлэгч хамрагдсан. 

Үүнээс:

АИ-92 автобензин

 

“Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангаагүй 9 аж ахуй эрхлэгч, механик хольц илэрсэн 5 аж ахуй эрхлэгч

 

Дизелийн түлш

 

“Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага”, “Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангаагүй 22 аж ахуй эрхлэгч, хувийн жин бага 25 аж ахуй эрхлэгч, цетаны индекс бага 2 аж ахуй эрхлэгч, механик хольц илэрсэн 4 аж ахуй эрхлэгч, дөл үүсгэх температур бага 3 аж ахуй эрхлэгч, хүчиллэг чанар их 3 аж ахуй эрхлэгч, 50, 95 хувь нэмэгдэх температурын үзүүлэлттэй 6 аж ахуй эрхлэгч байна.

Сорилтын үр дүнгийн дүгнэлтээр 25 аж ахуй эрхлэгч зөрчилтэй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрийг гаргасан.

Холбоотой мэдээ