Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэгүүдийг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгоно
НийгэмСалбарын сайдын мэдээлснээр Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байгаагаа онцолжээ.
Энэ онд 50 хувь буюу 400 орчмыг нь барьж ашиглалтад оруулах ёстой. Энэ өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын газрынхан орон нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна. Эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үргэлжилж байна. Удахгүй сумдын сурагч багачууд эрүүл аюулгүй орчинд суралцах боломж нөхцөл бүрдэнэ гэж БШУЯС Л.Энх-Амгалан албан ёсны пэйж хуудсандаа мэдээлжээ.