Нийслэлийн хүн амын 10 хувь III тунд хамрагдсан байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2021-09-20 04:06:33

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.09.19/ коронавирусийн эсрэг вакцины 

  • I тунд 28,
  • II тунд 156,
  • нэмэлт сэргээх тунд 762 буюу нийт 946 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна.

Мөн 2,863 жирэмсэн эх, 12-15 насны 65,271, 16-17 насны 25,749 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ