879,959 ширхэг хувьцаа арилжжээ
Эдийн Засаг2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 192,493,178 төгрөгийн үнийн дүн бүхий 879,959 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл усан зам" ХК (HUZ+14.99%) болон "Оллоо" ХК (OLL +8%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" ХК (ADL -6.13%) болон "Сүү" ХК (SUU – 2.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 114,759 ширхэг нэгж эрх 72,212,394 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 400 ширхэг Эрдэнэс таван толгой бонд нь 40,400 ам.доллараар арилжаалаагдсан байна.
ТOP-20 индекс 0.66 хувиар өсч, 40216.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,805,631,457,724.14 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ