Гурил 96, давс, элсэн чихэр 60-29 хоног, өндөг, сүү 7 хоногийн нөөцтэй байна
НийгэмГамшгийн эрсдлийн үед нэн чухалд тооцогддог 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ээс мэдээллээ. Үүнд:
- Улаанбуудай, гурил 811,7 тн
- Малын мах 647,7 тн
- Төрөл бүрийн будаа 111тн
- Ургамлын тос 46,8 тн
- Давс 25,7 тн
- Элсэн чихэр 80,3 тн
- Төмс 3066 тн
- Хүнсний ногоо 92 тн
- Гоймон 81,2 тн
- Өндөг 7,1тн
- Хуурай сүү 10,6 тн
- Савласан цэвэр ус 81 тн байна
Эдгээрийг хүн амд жигнэсэн дунджаар харьцуулбал гурил 96 хоног, малын мах 66 хоног, төрөл бүрийн буудай 26 хоног, давс 61 хоног, элсэн чихэр 29 хоног, төмс 302 хоног, хүнсний ногоо 210 хоног, өндөг болон сүү 7 хоногийн нөөцтэй байна.
Мөн өмнөх сартай харьцуулбал будаа 3 хоногоор багассан, хүнсний ногоо болон төмс нэмэгдсэн бусад бүтээгдэхүүн хэвийн хэмжээнд байгаа аж.