"Зарагдсан барааг буцаахгүй" гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл тул гомдол мэдүүлэх боломжтой
НийгэмДэлгүүр, худалдааны төвүүд “Зарагдсан барааг буцаахгүй, сонголтоо зөв хийнэ үү” гэсэн бичгийг наасан байдаг.
Гэвч энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Тиймээс тус газраас холбогдох хуулийн хүрээнд ажиллаж, зарагдсан барааг буцаах боломжтой болгуулжээ.
"Хэрэв зарагдсан барааг буцаахгүй гэвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт болон хэрэглэгчийн санал, хүсэлт хүлээн авах 115 утсанд мэдэгдэх боломжтой" гэв.