Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 6.5 сая хувьцаа арилжив
НийгэмМонголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 4,519,931,791.17 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 74 компанийн 6.5 сая ширхэг хувьцааг 3,241,824,123.62 төгрөгөөр арилжлаа. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
Багцын арилжаагаар: "Бодь даатгал" ХК-ийн 6.6 сая ширхэг хувьцааг 1,000,000,050 төгрөгөөр арилжив.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ам.долларын 257 ширхэг бондыг нийт 25,700 ам.доллар буюу 73.2 сая төгрөгөөр арилжжээ.
Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 304,545 ширхэг нэгж эрхийг 204,899,882.55 төгрөгөөр арилжив.
Энэ оны 12 дугаар сарын 10-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,489,605,041,375.60 төгрөг болсон бол ТОП-20 индекс 41,252.85 нэгж болж өмнөх 7 хоногоос 5.23 хувиар өссөн үзүүлэлттэй байна.