Малчдыг дэмжих хөтөлбөрийг эхлүүллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-13 06:45:54

Малчдыг амьдрах ухааны чадварыг дэмжих хөтөлбөрийг сургалтаар эхлүүлэхээ “Насан туршийн боловсролын Үндэсний төв”-өөс мэдэгдлээ. Дээрх үйл ажиллагаа мөн малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх юм гэдгийг тодотгож байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сантай хамтрах энэхүү дэд хөтөлбөрийг аймаг, суманд ажиллаж буй Насан туршийн боловсролын багш нар хэрэгжүүлэх юм.

Тэд сумдын нийгмийн даатгалын байцаагч, ҮЭ-ийн төлөөлөгчид, бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч, хоршоодын манлайлагч, малчидтай нэгдэн баг болж малчдын хотонд үр дүнтэй хүрч ажиллах бүтэц, зохион байгуулалтыг бий болгосныг өнөөдөр танилцууллаа. Хөтөлбөр нь:

  • Малчдын нийгмийн даатгалын ач холбогдлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх,
  • тэдний амьдрах ухааны чадварыг дэмжих,
  • хоршооны засаглалыг бэхжүүлэхэд чиглэн хэрэгжинэ.



Хөтөлбөрийн хүрээнд малчид мал аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ арга, технологи, малчдын хоршоодын засаглал, үйлчилгээ, нийгмийн даатгалын ач холбогдол, малчдын зан үйлийг өөрчлөх ур чадварын сургалт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэдэв, агуулга бүхий ном гарын авлага, материалыг сумандаа авч үзэх, суралцах боломжтой аж.

Хөтөлбөрийн нээлт өнөөдөр болж нийт аймгийн Насан туршийн үндэсний төвийн мэргэжилтнүүд үндэсний сургагч багш, чиглүүлэгчийн сургалтад хамрагдаж, нийт сумын багш нарт цахимаар хүргэх нь. 



Холбоотой мэдээ