Энэтхэгт 15-18 насны иргэдийг вакцинжуулж эхэлнэ
Life StyleЭнэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “COVID-19”-ийн вакцинд 15-18 насны иргэдийг ирэх нэгдүгээр сарын 3-наас хамруулж эхлэхээр болсныг мэдэгдэв.
Мөн эмнэлгийн ажилтнууд, галын шугамд ажиллаж буй хүмүүс, 60-аас дээш насны иргэдэд нэгдүгээр сарын 10-наас вакцины нэмэлт тунг тарьж эхэлнэ.
Н.Моди ард түмэндээ хандан телевизээр үг хэлэх үеэрээ “COVID-19” халдвар, “омикрон” хувилбарын талаарх цуу ярианд автан сандарч тэвдэхгүй байхыг иргэдээсээ хүссэн байна.
Түүний мэдэгдсэнээр, Энэтхэгийн эрдэмтэд бусад улс орнууд дахь “омикрон” хувилбарын тархалттай холбоотой нөхцөл байдлыг анхааралтай судалж байгаа ажээ.
Энэтхэгт сүүлийн 11 сар гаруйн хугацаанд насанд хүрсэн хүн амын 61 хувь нь "COVID-19"-ийн вакцины бүрэн тунд, 90 хувь нь эхний тунд хамрагдаад буйг тэрбээр онцолжээ.
Эх сурвалж: NDTV