НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно
НийгэмНӨАТ-ын
тухай хуулийн дагуу улирал бүр иргэдэд хоёр хувийн буцаан олгодог. Тэгвэл 2021
оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ гэдгийг
албаныхан мэдээллээ.
Энэ удаагийн НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.
Тухайн
улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг
дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын
буцаан олголтыг аравдугаар сарын 8-н, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр
сарын 8-нд / ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.