ДЭМБ баян орнуудаас цар тахлын төлөвлөгөөнд зориулж 16 тэрбум доллар өгөхийг хүссэн байна
НийгэмДЭМБ байгууллага эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлж буй чинээлэг улс орнуудыг бага дунд орлоготой, орнуудад “Ковид-19” -ийн вакцин болон эмчилгээ, шинжилгээнд хамрагдах боломжийг олгох хөтөлбөрт 16 тэрбум доллар хандивлахыг уриалж байна.
ДЭМБ-ын саналын дагуу өндөр орлоготой улс орнууд дэлхийн худалдаанд оруулсан хувь нэмрийн хэмжээгээр хандив өгөх бол дунд орлоготой орнууд 6,5 тэрбум долларын нэмэлт зардлыг өөрсдөө санхүүжүүлэх шаардлагатай гэж НҮБ-ын агентлаг лхагва гарагт мэдэгдсэн байна.
Тедрос Адханом Гебрейесус баян орнуудыг цар тахлын төгсгөлийг түргэсгэхийн тулд ядуу буурай орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриаллаа. Дэлхийн улс орнуудын тал орчим хувь нь ДЭМБ-аас 2021 оны эцэс гэхэд нийт хүн амын 40-өөс доошгүй хувийг вакцинжуулах зорилтыг биелүүлээгүй гэж тэрээр уриалгадаа дурджээ.
Дэлхий даяар хийгдсэн 4,7 тэрбум Ковид шинжилгээний ердөө 0.4 хувийг орлого багатай орнуудад ашигласан гэж ДЭМБ мэдэгджээ. ACT-Accelerator хөтөлбөр нь бага, дунд орлоготой орнуудад шинжилгээ, эмчилгээ, вакцин, хувийн хамгаалах хэрэгслийг түгээх зорилготой юм байна.