Хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилахаа мэдэгдэж эхэллээ
НийгэмМонголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд өнгөрсөн оны санхүүгийн үр дүнгээс хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах талаар мэдэгдэж эхэллээ. Тухайлбал, “Түмэн шувуут” ХК 2021 онд 6.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үүний 30 хувийг ногдол ашиг болгон хуваарилах аж. Энэ нь ойролцоогоор 2 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 10 төгрөг ногдож байна.
Түүнчлэн “Тахько” ХК 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 108 төгрөг буюу 128.5 сая төгрөг олгох болсноо мэдэгдлээ. Тус компани 2015 оноос хойш тогтмол ижил хэмжээний ногдол ашгийг олгож байгаа аж. Мөн “ЛэндМН ББСБ” ХК цэвэр ашгийнхаа 27.5 хувь буюу 1.1 тэрбум төгрөгийг ногдол ашигт олгох болсноо мэдэгдэв. Нэгж хувьцаанд 1.50 төгрөг олгохоор тооцоолсон нь өнгөрсөн оныхоос 2.5 дахин өссөн үзүүлэлт болж буй аж. Өнөөдрийн байдлаар мөн “Улаанбаатар БҮК” болон "Тандэм Инвест ББСБ” ХК-иуд ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байна.
Хувьцаат компаниуд энэ сарын 19-ний дотор ногдол ашиг хуваарилах талаар шийдвэрлэн мэдэгдэх хуулийн хугацаатай юм.
Тодруулбал, “Улаанбаатар БҮК” ХК-ийн ТУЗ тус компанийн өнгөрсөн оны цэвэр ашгаас 1,315,475,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 10 төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. Тус компанийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ"-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ.
Мөн "Тандэм Инвест ББСБ” ХК-ийн ТУЗ өнгөрсөн оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч нарт нэгж хувьцаанд 0.85 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг энэ оны 3 дугаар сарын 7-ноор тогтоох бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны дотор "ҮЦТХТ"-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ.
Хувьцаат компаниуд энэ сарын 19-ний дотор ногдол ашиг хуваарилах талаар шийдвэрлэн мэдэгдэх хуулийн хугацаатай юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ