Аж ахуйн нэгжийн татварын буцаан олголтыг олгоно
Эдийн Засаг
ААНОАТ-ын тухай хуулийн дагуу 2021 оны аж ахуйн нэгжийн буцаан олголт болох 41,7 тэрбум төгрөгийг олгож эхэллээ.
Үүнд:

З00 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвараа төлсөн 2555 татвар төлөгч 90%-ийн буцаан олголт авах эрх үүсч 36,9 тэрбум төгрөг

Алслагдсан бүсэд байрлах 57 татвар төлөгч байрлалаас хамаарч 50% болон 90%-ийн буцаан олголт авахаар тайлан нь баталгаажиж 0,5 тэрбум төгрөг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгогчийн хөнгөлөлтөд 7 татвар төлөгч хамрагдаж 21,9 сая төгрөг

Газар тариалан эрхлэгчийн хөнгөлөлтөд 2 татвар төлөгч хамрагдаж 63 сая төгрөг

178 татвар төлөгчид илүү төлсөн татвар болох 1,4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгчийн дансанд шилжүүлнэ гэж Татварын албанаас мэдээллээ.
