Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх мэдлэг түгээх үндэсний зөвлөгөөн болж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-27 05:11:35

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн өнөөдөр болж байна. 

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор нэгдсэн хуралдаан өрнөж, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байна.  

Зөвлөгөөнд 

  • Төрийн болон төрийн бус байгууллагууд
  • Шинжлэх ухааны байгууллагууд
  • Боловсролын байгууллагууд
  • Хувийн хэвшлийн байгууллагууд 
  • Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд
  • Орон нутгийн үйлдвэрлэгчид оролцож буй юм.  



Холбоотой мэдээ