Milkman Delivery ХХК шар сүүн бүтээгдэхүүнээ хэрэгцээт иргэдэд үнэ төлбөргүй өгч байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-28 07:02:13

Хил гааль хаагдаж, үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэйн дээр бараа бүтээгдэхүүний хомостол үүсч, үнийн өсөлт гаарч иргэдэд дарамт болж байна.

    Энэ цагт өөрсдийн үйлдвэрлэсэн шар сүүн бүтээгдэхүүнээ хэрэгцээтэй иргэдэд үнэ төлбөргүй өгч байгаа нэгэн үйлдвэрлэгчийг онцолж байна. Энэ бол Milkman Delivery ХХК юм.

Тус компани нь уламжлалт аргатехнологиор сүү сүүн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн,жилийн 4 улирал тасралтгүй үйлдвэрлэж худалдаалдаг байна.


Шар сүүний ач холбогдол:

 


Одоо цагт шар сүүг зөвхөн малчид хийж бэлтгэх бус үйлдвэрийн аргаар ч гаргаж авдаг болсон тул хүн бүр ууж болон ахуйдаа хэрэглэх боломжтой болсон. Шар сүүний уураг нь хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээж сайжруулдаг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд зөөлөн амттай ээдмийн шар сүүг уулгадаг. Шар сүүг байнга уувал хавдрыг сэргийлэн, таван цулыг шимжүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, биеийн дархлааг нэмэгдүүлнэ.

Ялангуяа ээдмийн шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, цус төлжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх зэрэгт сайн нөлөөтэй. Мөн шар сүүг цөс угаахад өргөнөөр хэрэглэдэг.


 

1.       Шар сүү нь кальцийн агууламж өндөр тул ясны сийрэгжилтээс сэргийлнэ

Ясны сийрэгжилт нь ямар нэг өвдөлтгүй, ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг тул хүн тэр бүр өөрийгөө ёсны сийрэгжилттэй болсноо мэддэггүй. Сүүлийн үед залуучууд газтай ундаа маш их хэрэглэх болсонтой холбоотойгоор ясны сийрэгжилт хүн амын дунд эрс нэмэгдэж байна. Тиймээс газтай ундаа хэрэглэхээс татгалзаж, кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэснээр урьдчилан сэргийлэх юм.

2.         Шар сүү нь холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ

Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь хоестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг. Цусан дахь холестерины хэмжээ нь илүүдэл жинтэй байх, идэвхгүй амьдралын хэв маягтай байх, зохисгүй хооллох, нас ахих зэрэг шалтгаанаас болж ихэсдэг байна. Холестерины хэмжээг тэнцвэржүүлэхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглэх, тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөнхийх хэрэгтэй.

 

3.      Шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ

Хоолны шингэж муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол эх үүсвэр болдог. Тиймээс хоолны шингэцээ сайжруулахын тулд мөн л идэвхтэй хөдөлгөөнтэй байх шаардлагатай төдийгүй шар сүүтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр таны ходоод илүү хөнгөн, жаргалтай байх болно.

4.        Шар сүүний уураг нь булчингийн массыг дэмжинэ

Тамирчид болон дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг фитнессээр хичээллэдэг хүмүүс ихэвчлэн whey protein буюу шар сүүний нунтаг уураг хэрэглэдэг ба энэ нь булчингийн массыг дэмждэг байна. Харин байнгын дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн хувьд уургаа хоол хүнсээрээ нөхөх шаардлагатай ба биеийн арьсаа чангалах зорилгоор гар сүүтэй бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй.

5.         Шар сүүний уураг нь бодисын солилцоог сайжруулна

Сүүн гаралтай бүтээгдэхүүнүүд нь өөхийг хайлахад хүргэдэг кальцитриол хэмээх гармоныг ялгаруулдаг байна. Шар сүүнд сүүний өндөр чанарын уураг агуулагддаг учир бодисын солилцоог түргэсгэдэг. Түүнчлэн шар сүү биеийн энергийн зарцуулалтыг тэнцвэржүүлэх явцдаа арьсны доод өөхийг задалдаг.

 

Холбоотой мэдээ