"Говь" ХК: Урлагаар дамжуулан хувь хүний ялгаатай байдлыг эрхэмлэхийг зорьсон

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-28 07:53:29


"Говь" ХК саяхан Монгол улсын төрийн шагналт зураач С.Саранцацралттай хамтран түүний оюун бодол, торгон мэдрэмжийг шингээн бүтээсэн “Наадам коллекц"-ийнхоо сурталчилгааны зураг, видеог олон нийтэд танилцуулсан билээ.

Энэхүү коллекц нь урлагаар дамжуулан үндэснийхээ хэв шинжийг, Монгол ахуй, байгалийн үзэсгэлэнг тодотгон дүрслэн бүтээснээрээ онцлог юм. Хамгийн гол нь урлагаар дамжуулан хувь хүний ялгаатай байдлыг эрхэмлэхийг зорьсон. Говь брэнд нь Монгол улсыг олон улсын зах зээл дээр сурталчилан таниулж буйн хувьд шинэ коллекцоо дэлхийн сонор, мэлмийд хүргэх сурталчилгаа хийн гаргаж байгаа нь нэгэнт олны анхаарлыг татаад буй юм. Баяр наадмын үеэр гоёх “ГОЁЛОО” болгон сонгон хэрэглэснээр танд давтагдашгүй урлагийн нандин мэдрэмж, бахархлыг төрүүлэхүйц “Наадам” коллекцийг хүлээн авна уу.



Холбоотой мэдээ