Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн заалтыг хэлэлцэв

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-16 09:02:39

Монголбанк 2022 оны 8-р сарын 11, 12-ны өдрүүдэд Төрөөс мөнгөний талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн заалтуудын хүрээнд “Уул уурхайн бус экспорт, аж үйлдвэржилтийг дэмжих дунд хугацааны бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой ногоон санхүүжилт” сэдэвт танхим болон цахим хосолсон хэлэлцүүлэг зохион байгуулав. 

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын ЭЗБХ, Төсвийн байнгын хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Дэлхийн банк, Нэгдсэн үндэсний байгууллага, Олон улсын санхүүгийн корпораци, ТоС холбоо болон бусад төлөөллүүд оролцов. Хэлэлцүүлэг бүрт холбогдох байгууллагуудын төлөөллүүдээс 4 илтгэл танилцуулагдаж санал солилцлоо.

Оролцогчдын зүгээс уул уурхайн бус салбарын экспорт, аж үйлдвэржилтийн хөгжил нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг дурьдан, экспортын үйл ажиллагаа эрхлэгчдэд тулгарч хүндрэлүүд, хамтран нэгдэн ажиллах боломж болон бусад олон асуудлуудыг хөндөж хэлэлцэв. Харин уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой ногоон санхүүжилтийн хэлэлцүүлэг нь хоёрдох жилдээ зохиогдож буй бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцож, цаашид батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

Холбоотой мэдээ