“Tesla” компани Шанхай дахь үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэв
Эдийн Засаг“Тesla” компаний БНХАУ-ын Шанхай хот дахь үйлдвэр шинэчлэлийн ажил дуусч, үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн буюу жилдээ нэг сая автомашин үйлдвэрлэх боломжтой болжээ.
Тодруулбал, үйлдвэр шинэчлэлийн ажил даваа гарагт дууссан бөгөөд 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл туршилтын горимоор ажиллах юм. Үйлдвэрийн өргөтгөлийн ажлыг нийтдээ есөн сарын хугацаанд явуулсан байна. “Tesla” компани цар тахлын өмнө Шанхай дахь “Model Y” загварын автомашины үйлдвэрлэлийг долоо хоног бүр 11 мянгаас 14 мянга, “Model 3” загварын автомашины үйлдвэрлэлээ долоо хоногт 5.5 мянгаас 7.7 мянга хүртэл нэмэгдүүлнэ хэмээн мэдээлж байв.
Тус компани өнгөрсөн онд Шанхай дахь үйлдвэрээсээ 484 мянга 130 автомашин нийлүүлсэн бөгөөд энэ нь нийт нийлүүлэлтийн 52 орчим хувийг эзэлсэн байна. Шанхай хот дахь үйлдвэр нь “Tesla” компаний анхны гадаад улс дахь үйлдэрлэлийн бааз юм.
Эх сурвалж: Bloomberg