УБТЗ: Экспортын нүүрсний ачилтын захиалга өгсөн үйлчлүүлэгчдийн анхааралд

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-23 09:58:05


“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс дараах анхааруулгыг гаргажээ.


Ачаа Тээврийн Үйлчилгээний Цахим Систем шинэчлэгдэж, ачилтын ерөнхий захиалгын дарааллыг тухайн программаар эрэмбэлэх боллоо.

2022 оны 10 дугаар сарын экспортын нүүрсний ачилтын захиалга өгсөн үйлчлүүлэгч та 2022 оны есдүгээр сарын 23-наас 2022 оны есдүгээр сарын 27-ны өдрийг дуустал захиалгын дарааллын шалгуур үзүүлэлтийн материалуудыг PDF файл хэлбэрээр “Гэрчилгээ бүртгэл” цэс рүү оруулна уу. Уг шалгуур үзүүлэлтүүд нь зөвхөн экспортын нүүрсний тээвэрт хамааралтай болно. Бидэнтэй хамтран ажилласан Танд баярлалаа.

“Улаанбаатар төмөр зам” ХНН

Холбоотой мэдээ