Яагаад IPO гэж...?

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-27 02:34:18

     

IPO /Initial Public Offering/  гэдэг нь компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, цөөн тооны хөрөнгө оруулагчидтай байсан ХХК компани өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож худалдах үйл ажиллагааг хэлж буй юм. 

Эрх зүйн талаас нь авч үзвэл, хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани (ХК) болж байгаа хэрэг.



Яагаад IPO хийдэг вэ?


Аливаа бизнес өргөжихийн хэрээр санхүүжилт хэрэгтэй болдог. Санхүүжилтийг хамгийн оновчтой шийдэл нь IPO гаргах. Учир нь IPO гаргаснаар их хэмжээний санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлж, үйл ажиллагаагаа тэлэх, компанийн засаглалыг сайжруулж, нэр хүндийг нь өсгөх боломжийг нээнэ.


IPO- хийсний давуу тал


Нэгт: Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн үнэлгээ ХХК-аас илүү өндөр байдаг. Учир нь компанийн үйл ажиллагаа, санхүү, удирдлагын мэдээлэл нь олон нийтэд ил тод байдаг учраас хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж, зах зээл өөрөө тухайн компанийн хувьцааны бодит үнэлгээг тогтооно.

Хоёрт: Хувьцаа худалдан авсан хөрөнгө оруулагч зээлдэгч бус, хувьцаа эзэмшигч болдог учраас компаниас хүүгийн төлбөр нэхэхгүй, эргэн төлөх хугацаа байхгүй.

Гуравт: Хувьцаа эзэмшигч бүр хамтран компанийг илүү өргөжүүлэн томруулахаар сэтгэл нэгдэн хамтран ажиллана.

Дөрөвт: Хувьцаат компани дахин хэдэн ч удаа нэмэлт хувьцааг зах зээл дээр гаргаж хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татаж болно.

Тавд: Хэдхэн хүний эзэмшлийн бус хэдэн зуун хүн компанийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн чухал шийдвэрүүдийг хамтаар гаргадаг. Сайн засаглал нь хөрөнгө оруулагчдыг соронзон мэт татна.

Зургаад: Компанийн хувьцаа эзэмшлээр дамжин менежментэд гадаад, дотоодын чадварлаг экспертүүд орж ирэх боломжийг бүрдүүлдэг.


            IPO хийх үе шат



IPO хийх үе шатыг танилцуулъя. 


Андеррайтерийн компанитай гэрээ байгуулах: Андеррайтер нь танай компанийг IPO хийхэд эхнээс нь эцсийг нь хүртэл хамт байх чухал хамтрагч юм.


Компаниа шинжлүүлэх: IPO хийхийн тулд бизнес хөрөнгийн үнэлгээ, хууль, аудитын компаниар компанийн үнэлгээг хийлгэж, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэх санхүүгийн тайлан асуудалгүй, стандартын дагуу гаргадаг зэргээ шалгуулна. 


Үнэт цаасны танилцуулга: Компанийн үнэлгээ, бизнесийн төлөвлөгөө тодорхой болоод ирвэл хөрөнгө оруулагчдад зориулж үнэт цаасны танилцуулгыг андеррайтертайгаа хамтран гаргана.


СЗХ болон биржид хүсэлтээ өгөх: Үнэт цаасны танилцуулга бэлэн болохоор СЗХ болон сонгосон бирждээ IPO хийх хүсэлтээ өгнө.


IPO танилцуулга хийх: Ингээд холбогдох байгууллагууд танай компанийг IPO хийхийг зөвшөөрвөл та бүхэн IPO-ийн танилцуулгыг олон нийтэд ил болгож, хөрөнгө оруулагчдад өөрсдийн хувьцааг санал болгох их ажлаа эхлэхэд бэлэн боллоо гэсэн үг.  

 

Сүүлийн жилүүдэд манай дотоодын компаниуд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргаж, хэрэглэгчид ч хөрөнгийн зах зээлийг сонирхох болсон нь энэ салбарын хөгжилд цуцал нэмж байна.

Тодруулбал, “ТүмэнШувуут” ХК, “Монос Хүнс” ХК гэсэн үндэснийүйлдвэрлэгчид, цаашлаад банк санхүүгийн байгууллагууд хувьцаагаа гаргаж,бизнесээ өргөжүүлэн ажиллаж буй юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Төрийн банколон нийтэд хувьцаагаа нээлттэй гаргахаар болсон нь салбартаа анхдагчаар нэрлэгдэж байна.

 

Компаниудыг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргахад чадварлаг баг хамт олон чухал гэдгийг дээрх үе шатыг харуулсан бичвэртээ онцолсон. Тиймээс хөрөнгө үнэлгээ, хохирлын үнэлгээ, бизнес үнэлгээ, төслийн болон гүйцэтгэлийн үнэлгээ чиглэлээр тасралгүй 22 жил ажиллаж, салбартаа манлайлсаар яваа “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг  сонгон хамтран ажиллахыг энд мөн онцлон сануулъя. Тус компани нь хөрөнгийн үнэлгээний чиглэлээр 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын анхны хөрөнгө үнэлгээний компани юм.

 “Итгэлт Эстимэйт”  компани үнэт цаасны зах зээл дээр IPO гаргах гэж буй компаниудтай хөрөнгийн болон бизнес үнэлгээний хамтрагч байгууллагаар ажилладаг бөгөөд энэ хугацаанд  дээр дурдсанчлан “Монос Хүнс” ХК, “Түмэн Шувуут” ХК, “Лэнд МН ББСБ” ХК, “Монбийф” ХК зэрэг улсын хэмжээний томоохон компаниудын хөрөнгийн болон бизнес үнэлгээг хийн, хамтран ажилласан туршлагтай юм. “БИД БҮХНИЙ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭНЭ” уриатай ажилладаг “Итгэлт Эстимэйт” ХХК-тай хамтран ажиллахыг хүсвэл https://www.facebook.com/itgeltestimate гэсэн албан ёсны пэйж хуудаст хандан дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Холбоотой мэдээ