Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өсчээ
Эдийн Засаг022 оны 10-р сарын 3-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.5 хувиар буурч, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал,
2022 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар,
- 1кг төмс- 1170 төгрөг,
- 1кг сонгино - 2568 төгрөг,
- 1 кг 1-р зэргийн гурил- 1617 төгрөг
- 1кг хонины ястай мах- 10727 төгрөг,
- 1кг үхрийн ястай мах- 13552 төгрөг байсан бол,
2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар,
- 1кг төмс- 1225 төгрөг,
- 1кг сонгино - 2598 төгрөг,
- 1 кг 1-р зэргийн гурил- 1694төгрөг,
- 1кг хонины ястай мах- 10496 төгрөг,
- 1кг үхрийн ястай мах- 13581төгрөг болж өөрчлөгдсөн байна.