Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-08 06:26:59


 УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы Баасан гарагийн /2022.10.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг  үргэлжлүүлсэн.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, Н.Энхболд, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Батлут, П.Анужин, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, С.Ганбаатар, С.Чинзориг, Б.Бейсен, Ц.Туваан, А.Адъяасүрэн нар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд  асуулт тавьж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-т заасан шаардлагыг хангасан талаарх санал хураалтыг явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ