Өнгөрсөн сард экспорт 22 хувь, импорт 9.6 хувиар буурчээ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-17 05:21:33

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг 2022 оны эхний есөн сарын байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Монгол Улс 2022 оны эхний есөн сард нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум америк доллар болжээ. Үүнээс,

  • Экспорт 8.8 тэрбум америк доллар
  • Импорт 6.4 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6 (31.2%) тэрбум америк доллароор, экспорт 2.4 (36.9%) тэрбум америк доллароор, импорт 1.2 (24%) тэрбум америк доллароор тус тус өсжээ.

Харин энэ оны есдүгээр сард

  • Өмнөх сараас экспорт 285.9 (22.1%) сая америк доллароор
  • Өмнөх сараас импорт 80.4 (9.6%) сая америк доллароор тус тус буурсныг Үндэсний статистикийн хорооны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэллээ.
Холбоотой мэдээ