Ажилгүйдлийн тэтгэмж авагчид 15.6 хувиар өсжээ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-25 02:16:20

Нийгмийн даатгалын байгууллага энэ оны есдүгээр сарын байдлаар 2.5 их наяд төгрөгийн орлогыг сандаа төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 105.4 хувиар биелүүлжээ.

Мөн нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн сарын байдлаар 676.8 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжид  2.5 их төгрөг олгосон аж.

Тухайлбал:

  • Тэтгэвэрт 2.1 их наяд
  • Хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсан эхийн тэтгэмжид 116 тэрбум, 
  • Хиймэл эрхтэн, протезийн төлбөр болон сувиллын зардалд 1.7 тэрбум,
  • Ажилгүй болсон даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжид 53 тэрбум төгрөг олгожээ. 

Тодруулбал, ажилгүйдлийн тэтгэмж авагчид өмнөх оноос 15.6 хувиар өсөж, тэтгэмжид зарцуулсан хөрөнгө 34.7 хувиар өссөн байна. Түүнчлэн тэтгэвэрт олгосон мөнгөн дүн 31.7 хувиар өсжээ. 

Тэтгэвэр авагчдыг ангилбал 77.4 хувь нь өндөр насны, 14 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 4.2 хувь нь тэжээгчээ алдсан тэтгэвэр авч буй бол 4.3 хувь нь цэргийн тэтгэвэр авагч байна.

Эх сурвалж: www.polit.mn

Холбоотой мэдээ