Өнөөдрөөс аан-үүдийн цахилгааны үнийг 14-28 хувиар нэмнэ
Эдийн ЗасагААН-ын цахилгааны үнийн тарифыг өнөөдрөөс эхлэн цахилгаан үнийг 14-28 хувиар нэмэгдүүлнэ.
Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тиймээс 2019 оны хоёрдугаар улиралд нэг удаа үнийн тарифыг өөрчилсөн. 2022 оны арваннэгдүгээр 1-нээс үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавьсан. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас айл өрхүүдийн цахилгааны үнийг нэмэхгүй. ААН-үүдийн хувьд 5000 кВт хэрэглээтэй бол 14 хувь, 5000-аас дээш хэрэглээтэй бол 28 хувиар нэмэгдүүлнэ.