“Майнд Теч” компани ургамлын тосны үнээ буулгаж 6600 төгрөг болголоо

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-08 03:38:26

“Майнд Теч” ХХК-иас Ерөнхийлөгчийн "Хүнсний хувьсгал" аяныг дэмжиж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ үнийг 6600 төгрөг болгон бууруулж "үнийн хувьсгал" эхлүүлж буйгаа зарлалаа.

Ингэснээр худалдаанд байгаа ургамлын тоснуудаас хамгийн бага үнээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гар дээр хүргэхээр эдийн засгийн хүндрэлтэй цаг үед шийдвэр гаргаж буй анхны компани болж байна.

Үндэсний үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж байгаа учир хэрэглэгчдийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд гэрийнхээ гал тогоонд буй Орос тосоо Монгол тосоороо сольж, хэрэглээрэй гэж уриалж байна.

Бүтээгдэхүүний хувьд химийн ямар нэгэн бодис байхгүй, цэвэр тос. Мөн "Майнд Теч" компани нь Дотоодын ургамлын тосны хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай үйлдвэр юм байна.


Холбоотой мэдээ