Санхүүгийн тайлан зөв гаргах нь компанийн ирээдүйн хөгжилд чухал үүрэгтэй

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-18 03:49:49


Хэдхэн хоногийн өмнө буюу 11-р сарын 10-ны өдөр Олон улсын нягтлан бодогчдын мэргэжлийн баярын өдөр тохиосон билээ. Хэдийгээр улс орон бүр нягтлан бодогчдоо алдаршуулах, баярыг нь тэмдэглэх өдрүүд ялгаатай боловч 11-р сарын 10-ны өдөр нягтлан бодогч мэргэжилтэй бүх хүнийг нэгтгэдэг юм.


Энэ өдөр нь 1494 онд Нягтлан бодох бүртгэлийн эцэг гэгддэг Luca Pacioli Венец хотноо өөрийн "Summa de Arithmetica, Geometria, Proportioni et Proportionalita" буюу “Арифметик, Геометр, Пропорцын талаарх бүх зүйлс” хэмээх номоо хэвлэн гаргаснаас үүдэлтэй. Тус ном нь өнөөдөр хэрэглэгдэж буй нягтлан бодох бүртгэлийн цикл, журналыг хэрхэн ашиглах тухай, түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн ёсзүйн талаарх тайлбар бүхий онч мэргэн сургаал зөвлөгөө болон давхар бичилтийн бүртгэлийн талаарх нийтлэлийг багтаасан, бизнесийн бүртгэлийн бусад ажлын үндэс суурь нь болсон анхны ном байсан юм.
Нягтлан бодогч хүний ажлын эцсийн бүтээл болох САНХҮҮГИЙН ТАЙЛАН-ийн тухай уншигч олноо дэлгэрүүлэн, танилцуулахаас өмнө тэдний баярын өдрийг ийн дурсав.

 

Аливаа компанийг хэр амжилттай явж байгааг санхүүгийн тайлангаас нь харж болно. Тиймээс ч санхүүгийн тайлангүй байгууллага гэж байж болохгүй юм.


Санхүүгийн тайланг тухайн компанийн хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчид, нөгөө талд төр хэрэглэдэг.

Төр бол байгууллагуудыг төлөх татвараа хуулийн дагуу зөв тодорхойлж төлсөн байна уу гэдгийг санхүүгийн тайлангаас хардаг, шаарддаг. Энэ ажлынхаа хүрээнд татварын шалгалт оруулж, зөрчил байх аваас акт торгууль тавьдаг. Ингэж улсын төсөв бүрддэг.


Санхүүгийн тайланг байгууллагын амжилтыг
тольддог гэж үг бий. Ялангуяа “Орлого үр дүнгийн тайлан”-г аль болох дэлгэрэнгүй гаргаж, харах хэрэгтэй. Үнэн зөв, дэлгэрэнгүй гаргасан санхүүгийн тайлан нь зардлаа хэмнэх, орлогоо нэмэгдүүлэх, ашигт ажиллагаандаа хяналт тавих, цалин урамшуулал нэмэх, хасах, ногдол ашиг олгох зэрэг олон шийдвэрүүдийг зөв гаргахад нөлөөлдөг. Нэг үгээр компанийн өсөлт хөгжлийн луужин юм.


Санхүүгийн тайлан нь
:

-Санхүүгийн байдлын тайлан буюу баланс

рлогын дэлгэрэнгүй тайлан

мчийн өөрчлөлтийн тайлан

өнгөн гүйлгээний тайлан гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг байна.


Ингээд эцэст нь аливаа байгууллагын амжилтыг тольдох толь болсон Санхүүгийн тайлангаа хэрхэн яаж гаргахаа мэдэхгүй байвал санаа зоволтгүйгээр мэргэжлийн хамт олонд хандахыг зөвлье. Салбартаа хүндлэгдсэн, олонд үнэлэгдсэн “Итгэлт санхүүгийн групп”-г танд санал болгож байна. Тус группийн мэргэжлийн хамт олон нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг юм.

Тиймээс жилийн эцэсийн тайлангийн хугацаа тулсан энэ үед та бүхэн цаг заваа хэмнэж, санхүүгийн тайлангаамэргэжлийн хүмүүст даатгачихаад, компанийнхаа бусад зүйлсд санаа амар ажиллаарай.

Холбоотой мэдээ