Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
Эдийн ЗасагХөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Cонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцох юм. Сонсголын эхний өдөр 65 гэрч, хоёр дахь өдөр 47, гурав дахь өдөр 31, дөрөв дэх өдөр 25, тав дахь өдөр 23 буюу нийтдээ 191 оролцогч Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлтэй холбогдуулж мэдүүлэг өгөхөөр төлөвлөжээ.
Улсын Их Хурлын түүхэнд анх удаа зохион байгуулж байгаа нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд Хянан шалгах түр хорооноос томилсон хянан шалгагч, шинжээч нар оролцож ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг танилцуулна.
Сэтгэгдлүүд