Боомтын сэргэлтийн хүрээнд энэ онд төмөр замын төслүүдийг эрчимжүүлнэ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-03 02:03:03


Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү өчигдөр /2023.02.02/   “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр баригдах төмөр замууд” сэдвээр  сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 


Тэрбээр “ Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд “Монголын төмөр зам”ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байна.

Засгийн газраас  баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Эхний ээлжид Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхээ боомтын хувьд ч мөн ялгаагүй. Эхэлж хил холболтын  төмөр замаа барина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам Хятадын талтай тохиролцон, Монголын төмөр зам ТӨХК долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын сэргэлтийн том үр дүн дээрх асуудал дээр гарах ёстой. Хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн онцолсон юм.


ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ АРЦСУУРЬ-НАРИЙНСУХАЙТ-ШИВЭЭХҮРЭН, ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ


Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны 116 тоот тогтоол гарч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой концессийн "зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 гаруй км, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300 орчим км төмөр замын төслийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан.

Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Баруун босоо, Зүүн босоо чиглэлийн төмөр замын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг дуусгасан.

 2023 онд: Шивээхүрэн-Шинэжинст чиглэлд эхний 300 км

Бичигт-Хөөт чиглэлд эхний 100 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна.

         

 БООМТЫН СЭРГЭЛТ: БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ, ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ ЭНЭ ОНД БАРИНА


Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд 2022 оны сүүлийн хагас, 2023 онд бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн  ажиллаж байна.

Засгийн газрын 446 дугаар тогтоолоор Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар хятадын талтай хэлэлцээ хийж, нарийвчлан тохиролцох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан.

Одоогоор “Монголын төмөр зам” ТӨХК нь  энэ оны 02 дугаар сард хэлэлцээ хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Мөн “Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын15-20 орчим км төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд  боомтын төмөр замыг 2023 оны 07 дугаар сард ашиглалтад оруулж, 2023 оны 12 дугаар сарыг дуустал тус бүр 250-300 мянган тн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд